Ерөнхий «яриа текст болгогч» биш. Хуралдааны протокол хөтөлдөг хүний өдөр тутмын ажлаас эхэлж бүтээсэн.
Хэн юу хэлснийг нэрээр нь
«Илтгэгч 1, Илтгэгч 2» биш. Хуралдааны дарга «Ганаа танилцуулна» гэхэд систем тэр хүнийг жагсаалтаас олж, нэрийг нь зөв бичнэ. Таниагүй хоолойг нэг товчоор нэрлэхэд бүх мөрөнд нэг дор оноогдоно.
Илтгэгч 2 Ц.Ганаа 17 мөрөнд
ИТХ-ын албан протоколын загвар Хэлэлцэх асуудал бүрийг НЭГ, ХОЁР гэж дугаарлаж, СОНССОН, АСУУЛТ АСУУЖ САНАЛ ХЭЛСЭН, ШИЙДВЭРЛЭСЭН бүтэцтэй бичнэ. Санал хураалтын тоог зохиодоггүй: тодорхойгүй бол нөхөж бичих тэмдэг тавина.
Хэлэлцэх асуудлаар гарчиглана Хуралдааны нээлт, асуудал бүр, асуулт хариулт, санал хураалт, хаалтыг автоматаар ялгаж гарчиг тавина. Хүссэн газраа нэг товчоор нэмнэ.
Урт видеог хүлээлгүй 5 ГБ-ын лайв бичлэгээс дууг таны компьютер дээр салгаж, зөвхөн аудиог илгээнэ. Удаан интернэттэй сум, орон нутагт ч хурдан хуулагдана.
Сонсож шалгана Мөр бүр цагтай. Дарахад бичлэг тэр хэсгээс тоглоно. Тоглуулж байгаа мөр тодорч харагдана. Буруу таниулсан үгийг бүх бичвэрт нэг дор солино.
Танхимд шууд бичнэ Хуралдааны үеэр компьютерийн микрофон эсвэл дууны пультаас бичнэ. 15 секунд тутам хадгалагдах тул цахилгаан тасарсан ч бичлэг алдагдахгүй.
Байгууллагын нэр томьёо Сум, баг, хорооны нэр, ЗДТГ, ОНХС гэх мэт өөрийн нэр томьёогоо нэг удаа оруулахад танигч зөв бичдэг болно.
Word, PDF, хэвлэх Протоколыг A4 хэмжээнд, Times New Roman, албан захидлын захтай бэлдэнэ. Ярианы бүтэн бичвэрийг ч Word-оор татна.
Ашигласан минутаараа төлнө Сарын захиалга биш. Бичлэгийн урт минутаараа хасагдана. Протокол бичих, засварлах үнэгүй. Минут хугацаагүй хүчинтэй.